Монголын боксчдын "халуун тулаан" эхлээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batsaikhan@montsame.mn
2015-10-07 17:59:44

Катарын Доха хотноо боксын ДАШТ эхлээд байна. 70 гаруй орны 260 боксчин хүч үзэх тулаанд Монголын дөрвөн тамирчин оролцож байна.

49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Э.Идэрхүү, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар тулалдана. Г.Ган-Эрдэнэ, Д.Отгондалай нар эхний тойрогт гоц мөргөөд байгаа бол Б.Түвшинбат өнөө шөнө эхний тойрогтоо дэлхийн аварга Чехийн тамирчин Зденек Чладектай хүч үзнэ. Монголын тамирчдын халуун тулаан арай эхлээгүй байна. 

Ж.Батсайхан

 

Related news
Comments