Дөрвөн өдрийн турш бурхны ном хурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-07 09:08:26

Дорнод аймгийн төв Данриг Данжаалин хийдийн намрын хурал энэ өдрүүдэд тохиож байна. Тус хийд өнөөдрөөс эхлэн 10-ныг дуустал “Дарь-Эхийн мандал шиваа”-г хурах юм. 

Дарь эхийн мандал шиваа их даллагад эд баялаг, мал сүрэг, орон гэр, үр хүүхэд, хань нөхрийн даллага байдаг тул сар бүрийн билгийн тооллын 15-нд авахуулах аваас дээрхи дурьдсан бүхэн ёсчлон бүтнэ гэж буддын сургаальд заасан байдаг.

Б.Туяа

Related news