Автомашингүй өдрөөр 20 гаруй худалдааны төв амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-05-22 14:45:22

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-нд болох “Автомашингүй өдөр”-өөр амрах томоохон зах, худалдааны төвүүдийн талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд мэдээлэл өглөө.


Зам хаасан бүс буюу Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд болох “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж”, “Нарантуул”, “Нарантуул-2”, “Ханталст”, “Баянзүрх”, “Шөнийн зах”, “Да хүрээ”,“Цайз”, “Дүнжингарав”, “Өгөөмөр”, “Сандэй плаза”, “Барс-1” “Барс-2”, “Хархорин”, “Шинэ сандэй” худалдааны төв”,“100 айл” барилгын материалын дэлгүүр зэрэг 20 гаруй худалдааны төв амрах юм.


Related news