Финландад квант технологийг хөгжүүлэх стратеги боловсруулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2024-06-06 16:14:22

ХЕЛЬСИНКИ, 2024 оны зургаадугаар сарын 6 /TASS/. Шинжлэх ухаан, бизнесийн салбарт Финланд улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үүднээс квант технологийг хөгжүүлэх стратеги боловсруулж буй ажлын хэсгийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн яамнаас танилцууллаа.


Энэхүү стратегийн зорилго бол "дэлхийн эдийн засагт Финландын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор квант технологийг судлах, хөгжүүлэх, ашиглах бат бөх суурийг бий болгох явдал юм" гэж ажлын хэсгийг удирдаж буй Технологийн судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал Антти Васара хэллээ. 


Тэрбээр цааш хэлэхдээ "Бид Финландын төдийгүй олон улсын компаниуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байна" гэв. 


Квант технологийг хөгжүүлэх стратегийг энэ оны эцэст танилцуулах төлөвтэй байна.


Related news