БАЯНХОНГОР: Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Баганат талбайд боллоо

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2024-06-15 16:18:19

Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалыг өнөөдөр аймгийн Баганат талбайд зохион байгууллаа.


Түүхт ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, ард түмний амар амгалан амьдралын баталгаа болсон онцгой байдлын албаны алба хаагчдад Төрийн дээд одон медаль, Цэргийн хүндэт медалийг гардуулав.