Үерийн далан халихаас сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-21 13:11:11

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэлд өчигдөр орой 21:00 цагаас эхэлж орсон борооны улмаас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Дунд голын үерийн далан халих эрсдэл үүссэн тул зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэллээ.


Ингэснээр хотын төв хэсэг “Бөмбөгөр” худалдааны төв, Баруун дөрвөн зам чиглэлд ус халих эрсдэлээс сэргийлэв.



Түүнчлэн Туул голын усны түвшин 25 см, Сэлбэ голын усны түвшин 30 см-аар нэмэгдээд байна. Улаанбаатар хотод энэ сарын 21, 22-нд бороо, уулархаг хэсгээр нойтон цас орох бол 25, 26-нд дуу цахилгаантай аадар орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн юм. Иймд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Related news