Бүдүүн эр ямаа 100-140 мянган төгрөгийн үнэтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны
зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Малчин
лавлах-109” мэдээллийн төвөөс мэдээлснээр ноолуурын ханш баруун бүсийн аймгуудад
кг нь 140.000 төгрөг, хамгийн өндөр үнэтэй байна. Өнгөрсөн 7 хоногийн баасан
гарагийн мэдээллээр:
- Зүүн аймгуудад 125.000
төгрөг,
- Төвийн бүсийн аймагуудад
120.000 төгрөг,
- Говийн бүсэд
110.000-120.000 төгрөгийн үнэ ханштай байна.
Нийслэлийн “Эмээлт” захад
түүхий эдийн ханш:
- Ямааны арьс, өлөнгийн хамт
500 төгрөг,
- Нэхий өлөнгийн хамт 3000
төгрөг,
- Хонины ноос кг нь 1000
төгрөг,
- Үхрийн шир 5000 төгрөг,
- Тэмээний ноос кг нь 25.000
төгрөг,
- Адууны шир сүүлтэйгээ
10.000 төгрөг,
- Сүүл ширхэг нь 8000
төгрөг,
- Дэл кг нь 2500 төгрөг
байна.
Амьд малын үнэ ханш:
- Ямаа (бүдүүн эр)
100.000-140.000 төгрөг,
- Хонь 150.000-280.000
төгрөг,
- Үхэр 1-2.3 сая төгрөг,
- Адуу 800.000-1 сая төгрөг,
- Сарлаг 900.000-1.7 сая
төгрөг,
- Тэмээ 1-1.8 сая төгрөг
байна.
Махны үнэ ханш:
- Ямааны мах кг нь бөөний
үнээр 6000-7000 төгрөг, жижиглэнгээр 8000-10.000 төгрөг,
- Хонины мах кг нь 8000-12.500,
жижиглэнгээр 13.500-14.000 төгрөг,
- Үхрийн мах кг нь бөөний
үнэ кг нь 9000-15.000 төгрөг, жижиглэнгээр 17.000-21.000 төгрөг,
- Адууны мах 7000-9000
төгрөг, жижиглэнгээр 10.000-12.000 төгрөг,
- Тэмээний мах 6000-7000 төгрөг, жижиглэнгээр 10.000-11.500 төгрөгийн үнэтэй байна.
Өвс, тэжээлийн үнэ ханш:
- Хивэг 25 кг нь 19.500
төгрөг, 1 тонн нь 770.000 төгрөг,
- Овъёос 40 кг нь 36.000
төгрөг, 1 тонн нь 902.000 төгрөг байна.