ӨВӨРХАНГАЙ: 90 жилийн түүхэнд авсан төрийн шагналууд

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2024-06-25 16:52:39

Арвайхээр, 2024 оны зургадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 05 тогтоолоор байгуулсан. Тус аймаг түүхийнхээ хугацаанд төрийн олон удаагийн шагналыг хүртэж байв.


  • 1970 оны 4-р сард Лениний мэндэлсний 100 жилийн ойг угтсан бүх ард түмний социалист уралдаанд 3-р байрт шалгарч, үүрд хадгалах диплом, 100 мянган төгрөгөөр шагнуулж байв.
  • 1975 онд малын зүй бус хорогдлыг 70,4 хувиар бууруулж, болзолт уралдаанд 2-р байрт шалгаран МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөл, МХЗЭ-ийн Төв хорооны шагнал 100 мянган төгрөгөөр шагнуулжээ.
  • 1976 оны бүх ард түмний социалист уралдааны тэргүүн байрт шалгарч, МАХН-ын Төв хороо, МХЗЭ-ийн Төв хорооны уралдааны шилжин явах улаан туг, 100 мянган төгрөгөөр шагнуулав.
  • 1982 оны ажлаар социалист уралдаанд шалгарч, шилжин явах туг, шагнал 100 мянган төгрөгийн шагнал хүртэв.
  • Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас ардчилсан зах зээлт эдийн засаг руу шилжсэн сүүлийн 30 жилд Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, аймгийнхаа нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангасан амжилтаараа “Улсын шилдэг аймаг”-аар есөн удаа шалгараад байна. 
  • Өвөрхангай аймаг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өвөрхангай аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.

1970 онд авсан диплом



1977 онд авсан шагнал



Өвөрхангай аймгийн хөдөлмөрчид шилжин явах тугийг угтан авч байна. 1977-4-8 


Хөдөлмөрийн сайчууд тугийг залж байна. Барилгачин А.Минжин, дуучин Ч.Дашзэвэг 1977-4-8



Аймгийн удирдлагууд тугийг хүлээн авч байна.


"Улсын шилдэг аймаг"-аар шалгарлаа. 2002, 2006, 2007, 2008, 2010, 2014, 2019, 2020, 2021 он