Гватемалын гамшигт амиа алдагсдын тоо нэмэгдсээр

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-10-08 11:37:17

МЕХИКО. /RIA Novosti/. Гватемалын Санта-Катарина-Пинула хотод хөрсний гулгалт болсны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна. Лхагва гарагийн оройны байдлаар нурангин дороос 215 хүний цогцсыг гаргалаа гэж тус улсын эрх баригчид мэдээлжээ.

Урьд нь 202 хүн амиа алдаж, 300 орчим хүний хувь заяа одоог хүртэл тодорхойгүй байна гэж мэдээлж байв.

Одоогийн байдлаар гамшгийн бүсэд 560 орчим аврагч ажиллаж байна. Хөрсний гулгалт болсноос хойш бараг долоо хоногийн хугацаанд тэд 46 мянга орчим шоо метр шороог зайлуулжээ. Аврагчид нурангийг 50 ачааны машин, 28 трактор, экскаватороор зайлуулж байгаа аж.

Д.Жаргал

Related news