Данзангийн Нямсүрэнгийн 70 насны ой энэ жил тохионо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-10 15:05:09

Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн мэндэлсний 70 насны ой энэ жил тохионо.

Саяхан Монголын Зохиолчдын Эвлэлийн гүйцэтгэх захирал  М.Саруулдалай Дорнод аймагт  ирэх үеэрээ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Хишигтогтохтой уулзаж, яруу найргийн “Болор цом” наадмыг тус аймагт зохион байгуулах хүсэлтэй байгаагаа хэлж, Хурлын дарга түүний саналыг нааштай хүлээн авч, дэмжиж туслахаа илэрхийлжээ. М.Саруулдалай энэ өдрүүдэд Эрээнцав дахь Д.Нямсүрэнгийн гэр музейгээр зочилж, түүний нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулиар орж багш, сурагчидтай уулзалт зохиов.

МЗЭ-ийн гишүүн, яруу найраг Д.Нямсүрэн анхны номоо "Хаврын урсгал" нэртэйгээр хэвлүүлсэн нь яруу найрагт өөрийн гэсэн өнгө аяс оруулж чадсан билээ. Д.Нямсүрэн Утга зохиолын "Алтан өд" шагналыг хүртэж, МЗЭ-ийн эвлэлийн гишүүн "Эрээнцавын эвдрээгүй найраг" гэж алдаршсан юм.

Б.Туяа

 

 

Related news