ХОВД: Тахилт багийн Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга энэ онд ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-08 18:26:11

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Тахилт баг нь 2200 гаруй хүн амтай. Тус багийн иргэд Бугат болон Баатархайрхан багийн өрхийн ЭМТ-д очиж эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байсан. 

Тэгвэл шинэ өрхийн эрүүл мэндийн төвтэй болсноор тус багийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ илүү ойртох юм.

Тахилт багийн Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг "Нано Палас" ХХК гүйцэтгэх бөгөөд энэ оны 11 дүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн 680 сая төгрөгийн санхүүжилттэй уг барилга нь 12 өрөө бүхий 227 м кв талбайтай юм.

 

Related news