ХОВД: Шагайн харвааны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-12 17:57:08

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баяр наадмын Шагайн харваанд 100 орчим харваач оролцож, шилдгүүдээ тодруулжээ. 


Харваачид багийн болон цуваа харваа, өсвөрийн харваа гэсэн гурван төрлөөр өрсөлдсөн байна.


Багийн төрөлд тэргүүн байрт Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, “Базардарь” ХХК-ийн А.Мөнхболд ахлагчтай “Цэцэн шаглаа” баг шалгарлаа.


Харин дэд байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат, аймгийн гоц мэргэн Ц.Пүрэвхүү ахлагчтай Цагдаагийн газрын “Шонхрууд” баг,  гуравдугаар байрт  Чандмань сумын харьяат, аймгийн гоц мэргэн Г.Хадбаатар ахлагчтай “Ижил алтай” баг шалгарсан юм.  


Цуваа харвааны төрөлд тэргүүн байрт Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, Монгол Улсын мэргэн Эрдэнэсайханы Бат-Ирээдүй, дэд байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат, Шонхрууд багийн ахлагч, аймгийн гоц мэргэн Цэнджавын Пүрэвхүү шалгарлаа. 


Мөн гуравдугаар байрт Ховд аймгийн Мөст сумын харьяат, Шонхрууд багийн харваач Лхагвын Дугар, дөрөвдүгээр байрт  Дөргөн сумын харьяат, Ховд дулааны станцын “Оч” багийн харваач, аймгийн гоц мэргэн Батсүхийн Очиртогтох шалгарав.  Харин тавдугаар байрт “Шонхрууд” багийн харваач, аймгийн гоц мэргэн Баяраагийн Ууган-Од шалгарчээ.  

Өсвөрийн харвааны төрөлд тэргүүн байрт Манхан сумын харьяат, Зургаадугаар сургуулийн сурагч Нямгэрэлийн Цагаанхишиг, дэд байрт Жаргалант сумын харьяат, Прогресс сургуулийн сурагч Доржсүрэнгийн Сүхбат шалгарав.


Харин гуравдугаар байрт Жаргалант сумын харьяат, Прогресс сургуулийн сурагч Мөнгөншагайн Оргил, дөрөвдүгээр байрт Долоодугаар сургуулийн сурагч Очиртогтохын Тогтохбаяр, тавдугаар байрт Чандмань сумын харьяат, Прогресс сургуулийн сурагч Хадбаатарын Дүүрэнбаяр нар тус тус шалгарчээ.  













Related news