ХОВД: Цаг агаарын урьдчилсан төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-16 10:46:42

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 22-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.

Энэ сарын 16-нд уулархаг нутгаар, энэ сарын 17-20-ны өдөр зарим газраар бороо орно.

Салхи энэ сарын 17, 20, 21-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар салхи секундэд 4-9 метр байх төлөвтэй.

Мөн агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө +9+14 градус, өдөртөө +21+26 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө +15+20 градус, өдөртөө +27+32 градус дулаан байх юм.

Энэ долоо хоногт зарим газраар түр зуурын аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

 

Related news