Гучдугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинээр барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-19 10:32:54

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн нийслэлийн ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр барина.


Тиймээс тус сургуульд бүртгэлтэй барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг НИТХ-ын зөвлөлийн хуралд танилцуулжээ. Энэ барилга нь 1996 онд ашиглалтад орсон, гурван давхар, 3693 ам дөрвөлжиин метр талбайтай. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр барилгад нуралт үүсэж,  даацын хийц эвдэрч эхэлсэн, дулаан алдагдал их, тогтмол засвар үйлчилгээ хийдэггүйгээс шугам сүлжээ нь эвдэрч мууджээ. Иймд хуучин барилгыг нурааж, 11665 м/кв талбайтай сургуулийн шинэ барилга барихаар төлөвлөж байна.


НИТХ-ын ээлжит бус 22 дугаар хуралдааныг энэ сарын 24-нд хийх үеэр дээрх асуудлыг хэлэлцэн шийдэх аж. 

Related news