“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг дэмжин ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-10-12 10:34:59

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон яамны удирдлагууд “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн төлөөлөл болох Оном сан, Монголын Элэгний эмч нарын нийгэмлэг, өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. 

Тэдний зүгээс өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулан мэргэжлийн зөвлөл байгуулан хамтарч ажилах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тус хөтөлбөрийг оруулсанд яамны нийт удирдлагуудад талархаад цаашид элэгний с вирусын оношилгоо эмчилгээ, ерөнхий нэршлийн эмийн зардлыг даатгалаас гаргаж өгвөл иргэдэд маш том нэмэр болно. Тиймээс энэ талд яамны зүгээс дэмжин хамтарч ажиллана гэдэгт найдаж байгаагаа хэллээ.

Төрийн нарийн бичгийн Д.Очирбат энэ үеэр хүн ардынхаа эрүүл энхийн төлөө иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтарч ажиллан, туслахаа илэрхийллээ. 

Related news