Баяр наадмын үеэр мориноос унаж гэмтсэн найман хүүхэд эмнэлгийн тусламж авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-18 16:32:18

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баяр наадмын амралтын үеэр нийт 4093 хүн ГССҮТ-д хандаж, тусламж үйлчилгээ авчээ.

 

Эмнэлэгт хандсан хүмүүсийн 2514 насанд хүрэгч  бол 1579 нь 18 хүртэлх насныхан байна.

 

Зам тээврийн ослын улмаас нийт 668 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрэгсэд 364, 18 хүртэлх насны хүүхэд 304 байна. Мөн мориноос унаж гэмтсэн 111 тохиолдол бүртгэгдсэнээс 9 хүртэлх насны хүүхэд 12, 10-18 насны хүүхэд 48 байгаа бол уралдааны мориноос унаж гэмтсэн найман хүүхэд байгаа аж. Харин ахуйн орчинд гэмтэж бэртсэн 1307 хүн яаралтай тусламж үйлчилгээ авснаас 530 нь 18 хүртэлх насны хүүхэд байна.

 

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт ажилласан бөгөөд орон нутагт осолдож, гэмтсэн иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлжээ. Мөн энэ сарын 16-ны өдөр “Торгоны зам” (SILK WAY RALLY-SWR) авто ралли олон улсын уралдаанд оролцох үеэр гэмтсэн нэг тамирчныг Төв аймгаас нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, ГССҮТ-д тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.




 

 

Related news