Хятадын салютын үйлдвэрт дэлбэрэлт болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын Ганьсу мужийн салютын үйлдвэрт өчигдөр үдээс хойш дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амиа алдаж, зургаан хүн гэмтэж бэртжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, тус мужийн Луннань хотын үйлдвэрт хоёр удаа дэлбэрэлт болсон байна.
Үйлдвэрийн ойролцоох байшин барилгууд дэлбэрэлтийн улмаас мөн эвдэрч гэмтжээ.
Өнгөрсөн сард тус улсын боом хот болох Тяньжины агуулахад дэлбэрэлт болсны улмаас 159 хүн амь эрсэдсэн билээ.
Аюултай материалууд хадгалж буй байгууламжуудын аюулгүй байдалд хяналт тавих ажлыг тус улсын Засгийн газар эрчимжүүлж буй энэ үед сүүлийн дэлбэрэлт боллоо.
Г.Доржханд
Related news

Chairwoman of the Standing Committee on Social Policy Meets ADB Country Director for Mongolia
3 days

Non-Resident Ambassadors to Mongolia Present Letters of Credence to the President of Mongolia
5 days
Comments