ХОВД: Нэгдүгээр ангид 2100 гаруй хүүхэд элсэн орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймагт ерөнхий боловсролын 25 сургууль үйл ажиллагаа
явуулж байна.
Сургуулиуд энэ сарын 1-нд 2024-2025 оны хичээлийн жилийн нээлтээ хийв.
Энэ хичээлийн жилд ерөнхий
боловсролын сургуульд 20430 сурагч суралцах урьдчилсан судалгаа гарчээ. Үүнээс
2197 сурагч нь нэгдүгээр ангид шинээр элсэн орлоо.
Мөн энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 1900 орчим хүн ажиллана. Үүний 1082 нь багш юм.