ХОВД: Цэцэрлэгт 5800 гаруй хүүхэд хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд Ховд аймгийн
хэмжээнд урьдчилсан байдлаар 5806
хүүхэд цэцэрлэгт хамрагдах судалгаа гарчээ.
Өдгөө 80 жилийн түүхийг бүтээж
буй Ховд аймгийн Жаргалант
сумын Нэгдүгээр цэцэрлэгийн
хамт олон өнөөдөр 2024-2025 оны хичээлийн
жилийн нээлтээ хийв.
Нэгдүгээр цэцэрлэг энэ хичээлийн
жилд 230 хүүхэд хүлээн авч, 28 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулна.
Ховд
аймгийн сургуулийн
өмнөх боловсролын салбарын эхлэл болсон Нэгдүгээр цэцэрлэгийг үүсгэн байгуулсны
түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойд
зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 13, 14-ний өдөр Ховд аймгийн
төвд болно.