ХОВД: Номын баярыг энэ сарын 20-22-нд тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ сарын 20-22-ны өдөр Номын баяр буюу "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024" сэдэвт үйл ажиллагаа болно.
Энэ үеэр бүх нийтийн уншлагыг дэмжих, үндэсний бичиг соёлыг сурталчлахад чиглэсэн олон талт үйл ажиллагаа өрнөнө.
Номын баярт Ховд аймгийн 17 сум нэг өнгө төрх, нэгдмэл агуулгатай оролцох бөгөөд боловсрол, соёлын салбар байгууллага, номын клуб, сурагчдын оролцоотойгоор хүүхэд, залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлж, номтой нөхөрлөхийг уриалах юм.
Ховд аймгийн хэмжээнд жилд дунджаар 5000 орчим хүн Номын баярт оролцдог бөгөөд сүүлийн жилүүдэд 6-18 насны уншигчдын тоо нэмэгдэж байгаа гэх судалгаа гарчээ.