БАЯН-ӨЛГИЙ: Худалдааны салбарын борлуулалтын орлого баруун бүсэд хамгийн их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-09-17 21:59:57

Өлгий, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Статистикийн байгууллагаас гаргасан судалгаанаас харахад Баян-Өлгий аймгийн худалдааны салбарт 4130 хүн ажиллаж байна.


Энэ нь аймгийн нийт ажиллагчдын 9.2 хувийг эзэлж байгаа. Эдгээр хүмүүсийн 1998 нь эмэгтэйчүүд. Мөн тухайн салбарт 472 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.


Тус аймгийн худалдааны салбарын борлуулалтын орлого өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 274.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 9.9 хувиар өссөн нь баруун бүсэд хамгийн их үзүүлэлт юм.


Баруун бүсийн худалдааны салбарын орлого 1 их наяд төгрөг бөгөөд Баян-Өлгий аймгийн дараа Увс (248.8 тэрбум), Ховд (237.4 тэрбум), Завхан (136.9 тэрбум), Говь-Алтай (107.9 тэрбум) аймгууд тус тус орж байна.  

Related news