БАЯН-ӨЛГИЙ: Хүнсний үйлдвэр эрхлэгчдийг ОХУ-д туршлага судлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-09-19 16:09:25

Өлгий, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тус аймаг дахь салбар танхим хамтран орон нутгийн хүнсний үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл болох 11 хүнийг ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Горный-Алтайск хотод туршлага судлууллаа.


Туршлага судлах ажил энэ сарын 12-17-ны өдрийн хооронд үргэлжлэв. Энэ хугацаанд Баян-Өлгий аймгийн үйлдвэр эрхлэгчид "Майма молоко" компанийн сүүний үйлдвэр, “Дом хамелеон” сав баглаа боодлын үйлдвэр, Талх нарийн боовны үйлдвэр, "АМЗА" агропарк болон махны зоорь, мод үрслэгийн газрын үйл ажиллагаатай танилцав.


Мөн Горно-Алтайск хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай тус улсын хүнсний аюулгүй байдлын бодлого, сайн туршлагын талаар мэдээлэл, санал солилцож, цаашид үйлдвэр эрхлэгчдэд зориулсан сургалтууд зохион байгуулах, талх нарийн боовны зарим түүхий эдийг нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. 

Related news