БАЯН-ӨЛГИЙ: 25 дахь удаагийн бүргэдийн баярт 47 бүргэдчин өрсөлдөж байна
ФОТО МЭДЭЭӨлгий, 2024 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Монголын Бүргэдчдийн холбоо хамтран "Алтан бүргэд-2024" үйл ажиллагааг өнөөдөр тус аймгийн Бугат сумын Чандмань толгой хэмээх газарт 25 дахь удаагаа зохион байгуулж байна.
Энэ жилийн үйл ажиллагаанд 47 бүргэдчин оролцож байгаа. Тэдний хамгийн ахмад нь Алтай сумын бүргэдчин Н.Түгелбай 65 настай, хамгийн бага нь Улаанхус сумын бүргэдчин Б.Тектибол 14 настай.
Бүргэдийн баяр бүргэдчдийн хувцас болон морины тоног хэрэгслийг танилцуулахаас эхэлж, бүргэдээ биедээ дасгасан байдлыг сорих тэмцээнээр үргэлжилж байна. Мөн аймгийн музейн тусгай үзэсгэлэн, орон нутгийн гар урлалын бүтээгдэхүүн үйлдчэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа, урианхай сур харвааны тэмцээн давхар болж байна.
"Алтан бүргэд-2024"
үйл ажиллагаа маргааш өндөрлөнө.