Рио Тинто групп “Arcadium”-ыг худалдаж авахаар хэлэлцээ хийж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 7 /CNBC/. Дэлхийд олборлолтоороо хоёрдугаарт бичигддэг “Rio Tinto” групп АНУ-ын лити олборлогч “Arcadium” компанийг худалдан авах сонирхлоо илэрхийлснийг хоёр компани өнөө өглөө тус тусын мэдэгдлээрээ баталжээ.
Одоогоор санхүүгийн
нарийн ширийн зүйлсийн талаар
тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
“Rio Tinto”-гийн мэдэгдсэнээр, ямар тохиролцоонд хүрэх
талаар одоогоор тодорхой мэдээлэл алга байна.
Лондоны хөрөнгийн
биржийн мэдээллээр, “Arcadium
Lithium”-ийн зах зээлийн
үнэлгээ 3.31 тэрбум ам.доллар
байна. Даваа гаргийн өглөө
тус компанийн Австралид бүртгэлтэй хувьцааны ханш 42 хувиар өсжээ.
Хэлцэл хийсэн
тохиолдолд “Rio Tinto” литийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг болж, “Albemarle”, “SQM”-ийн дараа бичигдэх юм. Энэхүү
алхам нь дэлхийн эрчим хүчний шилжилтийн үед уул уурхайн компаниуд ашигт малтмалуудын
нөөцийг эзэмшихийг эрмэлзэж буй үед болж байна.
“MST
Marquee” судалгааны фирмийн
эрчим хүчний судалгааны албаны дарга Саул Кавонич CNBC телевизэд мэдээлэхдээ, “Rio
Tinto” тус компанийг худалдан авахын
тулд литийн үнэ унахыг хүлээж байсан
гээд, тус групп хамгийн том гурван олборлогчийн нэг болох тохиолдолд л литийн
салбарт орно хэмээн ярьжээ.