“Милтон” хар салхи Флоридаг чиглэн урагшилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 8 /AP/. Мексикийн булангийн өмнөд хэсгээр дайран өнгөрч буй “Милтон” хар салхины хүч даваа гарагт гуравдугаар ангиллаас тавдугаар түвшинд хүрч ширүүсжээ.
Гуравдугаар
түвшний шуурганаас хэдхэн цагийн дотор дөрөвдүгээр түвшинд хүрч ширүүссэн нь шуурганы хүч хурдан нэмэгдэж байгааг харуулж байна. Сүүлийн 24
цагийн дотор шуурганы хурд 150 км/цагаар нэмэгдсэн гэж CNN телевиз мэдээлжээ.
АНУ-ын Хар
салхи судлалын үндэсний төвөөс мэдээлснээр, “Милтон” одоогоор 257
км/цаг хурдтайгаар урагшилж байна. Орон нутгийн цагаар даваа гаргийн үдээс хойш шуурганы голомт Мексикийн Прогресо хотоос
баруун хойд зүгт 210 км зайд байжээ. Шуурга Флоридагийн баруун
эрэгт лхагва гарагт хүрч,
Тампа хот зэрэг хүн ам суурьшсан хэсгүүдийг дайран өнгөрөх төлөвтэй
байна.
Ням гаргийн орой Флорида муж улсын захирагч Рон ДеСантис мужийн 67 тойргийн 51-д нь онцгой байдал зарлаж, “Милтон” хар
салхины улмаас зарим газарт 6 метр өндөр давлагаа үүсэж ихээхэн хохирол учруулж болзошгүй гэж анхааруулжээ. Ингэснээр флоридачууд 2017 онд “Ирма” хар салхи нүүрлэснээс
хойших хамгийн том нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд бэлтгэж байна.