Уур амьсгалын өөрчлөлт, агаар, хөрсний бохирдлын чиглэлээр эрдэмтэд хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-10-10 11:17:37

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/ “Хүрээлэн буй орчин-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн дугуй танхимд өнөөдөр эхэллээ.


Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг төрийн бус байгууллага жил бүр энэхүү хурал зохион байгуулдаг юм.


Агаарын чанар, хэмжил зүй, Агаарын бохирдлын эх үүсвэр, шийдэл, Агаарын бохирдлын тархалт, загварчлал, Дотоод орчны агаарын чанар ба шийдэл, Агаарын бохирдол ба эрүүл мэнд, Уур амьсгалын өөрчлөлт, агаар мандал, Байгаль, хүрээлэн буй орчны өөрчлөлт, Хүлэмжийн хийн ялгарал ба бууруулах арга хэмжээ, Газрын доройтол, цөлжилт, Нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэсэн өргөн хүрээнд салбарын эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлж байна.

 

Мөн цаг уур, ус судлал, хүрээлэн буй орчин судлал, ойн аж ахуй, үйлдвэрийн экологи, эрчим хүч зэрэг хүрээлэн буй орчинтой холбоотой инженер технологи, шинжлэх ухааны чиглэлүүдээр магистрын түвшинд суралцаж буй оюутнуудын дунд шилдэг илтгэлийн уралдаан зохин байгуулагчид зарлажээ.

 

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нэр дурдсан мэргэжлийн нийгэмлэгээс гадна МУИС, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв хамтран зохин байгуулж байгаа аж.

Related news