Онцгой байдлын 19 алба хаагч Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-10 16:46:47

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өмнөд Судан улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV мотобуудлагын батальонд Онцгой байдлын байгууллагын 19 алба хаагч үүрэг гүйцэтгэх гэж байна.


Эдгээр албан хаагчийг ОБЕГ-ын удирдлагууд үдэн гаргажээ. Энэ үеэр XIV ээлжийн бүрэлдэхүүнийг ахалж яваа НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Автын механик, дэслэгч Д.Түвшинтөгсөд Онцгой байдлын байгууллагын тугийг гардуулан өгсөн байна. Мөн үүрэг гүйцэтгэх алба хаагчдад шаардагдах эд хэрэгсэл гардуулсан бөгөөд үүнд обьектын гал түймрийн тусгай зориулалтын хувцас хэрэглэл, дархлаа дэмжих эрүүл мэндийн багц багтжээ.


XIV ээлжинд Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэх 19 алба хаагчдын бүрэлдэхүүн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсээс  гал сөнөөгч, аврагч зэрэг гурван офицер, ахлагч бүрэлдэхүүнээс бүрдэж байгаа юм.

Related news