ХОВД: Сонгуулийн ирц 50 гаруй хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-11 17:31:03

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт одоогийн байдлаар Ховд аймагт 57.3 хувьтай үргэлжилж байна.  


Тус аймаг 57 мянга гаруй сонгогчтой. Үүнээс 16:30 цагийн байдлаар 31258 сонгогч саналаа өглөө.


30-аас дээш насны сонгогчийн ирц 50-иас дээш хувьтай байна. Харин 18-29 насны сонгогчийн ирц 27.6-45.8 хувьтай явж байна.  


Аймгийн шат шатны сонгуулийн хороо, хэсгийн хороонд 1100 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.  



Related news