ӨВӨРХАНГАЙ: Санал хураалтын ирц 47.8 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-10-11 18:06:47

Арвайхээр, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 17:00 цагийн байдлаар 34931 сонгогч саналаа өгч 47.8 хувийн ирцтэй байна.


Санал өгсөн иргэдийн 51,9 хувь нь эмэгтэй, 43,6 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм.


Ихэнх суманд санал хураалтын ирц 50-иас дээш хувьтай байгаа бол Баянгол, Хужирт, Арвайхээр сум 46 хувиас доош ирцтэй байна.

Related news