Pearson хөтөлбөрийн мастер багшаар 38 багшийг бэлтгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд 2022 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуульд Pearson хөтөлбөрийн дагуу англи хэл зааж буй.
Багш нарын мэдлэг, ур чадварыг
нэмэгдүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагааг чанаржуулахын тулд үе шаттай
сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаад 38 мастер багш нарыг
танхимаар бэлтгэж байна.
Мастер багш нарын сургалтад хот
хөдөөгийн 38 багш хамрагджээ. Сургалтад хамрагдаж сертификат авсан багш нар өөрөө
чадавхиа сайжруулахаас гадна ижил мэргэжлийн бусад багш нарт дэмжлэг үзүүлэх
юм.
Энэ удаагийн сургалтыг Pearson олон улсын байгууллагын сургагч багш Grant Kempton зургаа хоног удирдаж явуулсан байна.