Хүүхдийн төв номын сан сан хөмрөгөө баяжуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Хүүхдийн төв номын сангийн сан хөмрөгөө баяжууллаа.
Монгол Улс болон БНХАУ-ын хооронд
байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Зуун жилийн зуун бүтээл-БНХАУ-ын
хүүхдийн уран зохиолын цуврал” номын Зохиогчийн эрх шилжүүлэх гэрээнд гарын
үсэг зурах ёслол, ном хандивлах үйл ажиллагааг Хүүхдийн төв номын санд өнөөдөр зохион
байгууллаа.
Хоёр улсын дипломат харилцаа
тогтоосноос хойш ном, хэвлэл, соёлын салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй
хөгжиж байгаа бөгөөд дэлхийн олон улсад хэвлэгдсэн “Зуун жилийн зуун бүтээл”
шилдэг цувралыг Монголын хүүхэд багачууд эх хэлээрээ унших боломж бүрдэж байна.
Эдгээр хандивын номыг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиуд, номын сангууд, уншлагын танхимууд зэрэг байгууллагад үнэ төлбөргүй хандивлах юм.