Ирэх жилээс сурах бичгүүдийг улирал улирлаар нь гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-06 16:37:44

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, дасгал ажлын дэвтрийг боловсруулах багийн ажлын явцтай танилцжээ.


Хүүхдийн унших, уншаад ойлгох, ойлгосноо хэрэглэх чадварыг дээшлүүлэхийн тулд Унших бичгийг сэргээж байна. Мөн Компьютерын ухаан гэх шинэ хичээлийг оруулж, хүүхдийн онцлогт тохирсон сурах бичиг боловсруулсан аж.


Шинэчлэн боловсруулсан сурах бичиг, гарын авлага, дасгал ажлын дэвтрийн тохирцыг судлан 2025-2026 оны буюу ирэх хичээлийн жилээс нэвтрүүлж эхэлнэ. Сурах бичгүүдийг улирал улирлаар гаргах учраас хөнгөрч, дасгал ажлын дэвтрийг хэрэглэснээр гэрийн даалгаврын ачаалал багасна гэдгийг албаныхан хэллээ.

Related news