ХОВД: Нэг боодол өвсийг 12 мянган төгрөгөөр борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-06 09:43:22

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Цаг агаарын төлөв, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан малчид хүйтний улиралд өвс, тэжээл худалдан авах нь эрс нэмэгдлээ.


Иймээс Ховд аймгийн төв зах дээр өвс, тэжээл ямар үнэтэй байгаа талаар тодруулав.


Нэг боодол өвс 12 мянга, нэг уут хивэг 20 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн хорголжин тэжээлийг 35 мянган төгрөгөөр борлуулж байна. 


Өнгөрсөн оны мөн үед нэг боодол өвсийг 12 мянга 500 төгрөгөөр борлуулж байсан юм. Улмаар хавар 14-15 мянган төгрөг болж, үнэ нэмэгдэж байжээ. 

 

Related news