ХОВД: ИТХ-ын хоёрдугаар хуралдаан энэ сарын 20-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн
ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг энэ сарын 20-нд хийнэ.
Үүнтэй
холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-аас хуралдаанаар хэлэлцэх асуудлыг
боловсруулж, бэлтгэл хангаж байна.
Өнөөдөр ИТХ-ын
дэргэдэх Сайн засаглал, нутгийн удирдлага, хууль зүйн хөгжлийн хороо хуралдав.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын
2024-2028 оны стратеги батлах тухай, Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны
хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж санал авчээ.