СЭЛЭНГЭ: Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-19 14:59:05

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомт, Сүхбаатар дахь Төмөр замын шалган нэвтрүүлх боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өмнөх оны мөн үеэс 2.2 дахин нэмэгджээ.

 

Оны эхний 12 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон Сүхбаатар боомтоор давхардсан тоогоор 613.3 мянган зорчигч нэвтэрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 339.2 хүнээр буюу 2.2 дахин нэмэгджээ.

 

Нийт зорчигчийн 401.6 мянга нь монгол иргэд, 211.8 мянга нь гадаад иргэд байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хилээр нэвтэрсэн монгол иргэдийн тоо 225.9 мянган хүнээр, гадаад иргэдийн тоо 113.3 мянган хүнээр тус тус нэмэгдсэн байна.

Related news