Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 29.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (6.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
Үүнд уул уурхай олборлолт 1.5 (7.8 хувь) их наяд, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 132.3 (7.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны
эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс
1.5 (7.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд чулуун, хүрэн нүүрс олборлолт 1.2
(14.5 хувь) их наяд, металлын хүдэр олборлолт 410.4 (4.3 хувь) тэрбум төгрөгөөр
нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал металл
агуулгаараа, баяжуулсан нүүрс, төмрийн хүдэр, чулуун нүүрс, хүрэн нүүрс,
хайлуур жонш, цайрын баяжмал, төмрийн хүдрийн баяжмалын биет хэмжээ өмнөх оны
мөн үеийнхээс 8.1 – 46.9 хувиар өсөж, харин мөнгөний баяжмал, газрын тос,
цэвэршүүлээгүй алт, хайлуур жоншны баяжмал 3.8–28.6 хувиар багасжээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт нүүрсэн шахмал түлш,
шингэн сүү, ус, ундаа жүүс,цемент, малын мах, цагаан архи зэрэг гол нэр төрлийн
бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 0.2 –22.3 хувиар өсөж, харин шохой,
цэвэр спирт, металл бэлдэц,гурил, ноолууран сүлжмэл эдлэл, катодын зэс, янжуур
тамхи, самнасан ноолуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.1–
43.9 хувиар багассан байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний
11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 46.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс
4 (9.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын
борлуулалт 3.8 (11.4 хувь) их наяд, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын
борлуулалт 127.2 (7.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний
статистикийн хороо мэдээлэв.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан
бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 3.8 (11.4 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд
нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1.9 (9.9 хувь) их наяд, металлын хүдэр олборлолт
1.9 (15.8 хувь) их наяд, бусад ашигт малтмал олборлолт 82.6 (19.7 хувь) тэрбум
төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Гадаад зах зээлд энэ оны эхний 11 сарын урьдчилсан
гүйцэтгэлээр 34.1 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 33 их наяд нь уул
уурхай, олборлох салбарын борлуулалт юм. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад
борлуулалтын 60.4 хувийг нүүрс, 35.3 хувийг металлын хүдэр, 3.1 хувийг газрын
тос, 1.2 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.