СЭЛЭНГЭ: Байгууллагуудын 80 орчим хувь нь үндэсний бичгээр бичсэн хаягтай болжээ
ФОТО МЭДЭЭСүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 9 /МОНЦАМЭ/.
Албан хэрэг хөтлөлтийг үндэсний монгол бичиг болон
кирилл бичгээр хослуулан хөтлөн явуулах ажил Сэлэнгэ аймагт эхлээд байна.
Дээрх ажлын хүрээнд аймгийн
БШУ-ны газраас байгууллагуудын гадна хаягийг монгол болон кирил үсгээр стандартын
дагуу бичсэн бичвэртэй байх талаар чиглэл өгч, хамтран ажилласан байна.
Үүний үр дүнд салбарын байгууллагуудын 80 орчим хувь нь үндэсний бичгээр бичсэн
хаягтай болжээ.
Мөн байгууллагын албан бичгийг
хос бичгээрээ үйлдэж, хүргүүлэн, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Энэхүү албан бичгийн бланкийг Архивын
ерөнхий газраас хянаж, баталгаажуулан хэвлэх юм байна.