СЭЛЭНГЭ: Азийн аваргад Сэлэнгийн хөвгүүд амжилттай оролцож байна
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 18
/МОНЦАМЭ/. Монгол Улсын волейболын U16 насны өсвөрийн шигшээ
багийн хөвгүүд Тайланд улсад болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай
оролцож байна.
Тайланд Улсын Накхан Патом хотод
болж буй волейболын U-16 насны эрэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд
оролцож буй Монгол Улсын шигшээ багт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий
боловсролын Спортын сургуулийн сурагч Н.Түвшинбаяр, Б.Эрболд, О.Өсөх-Ирээдүй
нар нь сонгогдон оролцож байгаа юм.
Үе тэнгийнхнээсээ шалгаран Азийн
тавцанд тоглож байгаа Монголын U-16 насны шигшээ багийн дасгалжуулагчаар багш О.Наранбаатар ажиллаж
байна.
Тус багийн хүүхдүүд одоогоор Австрали
болон БНХАУ-ын багуудыг 3:0 харьцаатайгаар хожоод байна.