“Эрдэнэс Тавантолгой” ХК Цанхийн баруун хойд хэсгийн уулын ажлыг эхлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн уулын ажлыг энэ сарын 13-ны өдөр эхлүүллээ.
Тус компани Тавантолгойн
ордын бодит чадавхыг 2024 онд тодорхойлж
Цанхи, Бортээг, Оорцогийн хэсэгт иж бүрэн хайгуул, судалгаа гүйцэтгэн, ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тонноор нэмж, 8.1 тэрбум тонн нөөцтэйг тогтоон, Монгол Улсын эрдэс баялгийн
мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан билээ.
“Эрдэнэс Тавантолгой”
ХК-ийн Уул уурхай технологийн газрын дарга Ч.Алтанбагана уулын ажлыг эхлүүлэх үеэрээ, “Бид 2024 онд
олборлолт, борлуулалтын түүхэн дээд амжилт тогтоож, ордын нөөц баялгийг 1.8
тэрбум тонноор нэмсэн бол энэ
оны нэгдүгээр сард Цанхийн
баруун уурхайн хоёрдугаар талбайн уулын ажлыг эхлүүлж, компанийн түүхэнд шинэ хуудас нээлээ.
Цанхийн баруун уурхайн хоёрдугаар талбайг эхлүүлснээр нүүрсний бүтээгдэхүүний
төрөл, чанарыг нэмж, хөрс
хуулалтын зай 2.5 дахин багасаж, эдийн
засгийн үр өгөөж нэмэгдэх олон боломж бий болно” хэмээв.
Компани энэ онд өөрийн техникийн сарын хүчин чадлыг 4,5 сая м3 хүртэл нэмж, жилд 50 сая м3 уулын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөтэй байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд 30 сая тонн нүүрс борлуулж 3 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, улсын төсөвт 3.2 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна. Компанийн олборлосон нүүрсний хэмжээ 2019 онд 50 сая, 2020 онд 70 сая, 2023 онд 100 сая тоннд хүрсэн бол 2024 онд 150 сая дахь тонн нүүрс олборлосныг Эрдэнэс Тавантолгой компани мэдээлжээ.