Н.Жокович дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-01-15 15:30:28

СИДНЕЙ, 2025 оны нэгдүгээр сарын 15 /TASS/. Сербийн теннисчин Новак Жокович Австралийн нээлттэй тэмцээний (Australian Open) хоёрдугаар тойргийн тоглолтод Португалын тамирчин Хайме Фариаг хожжээ. 


Тоглолт 6:1, 6:7 (4:7), 6:3, 6:2 харьцаагаар Н.Жоковочийн хожлоор дууссан байна. Х.Фариа эхний тойргийн тоглолтод Оросын теннисчин Павел Котовыг (6:1, 6:1, 7:5) хожжээ. Н.Жокович дараагийн тойрогт Чехийн тамирчин Томас Мачахтай тоглоно. 


Сербийн теннисчний хувьд энэ тоглолт Их Дуулгын тэмцээнүүдэд оролцсон 430 дахь тоглолт болжээ. Ингэснээр тэрбээр  429 удаа тоглосон Швейцарын теннисчин Рожер Федерерийн амжилтыг давлаа. Н.Жокович Их дуулгын тэмцээнүүдэд 381 удаа хожсон бөгөөд тэрбээр энэ үзүүлэлтээр тэргүүлж байгаа юм.


Өдгөө 37 настай Н.Жокович дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмблэгдэж байна. 



Related news