ДОРНОД: Замын траст орсон айлуудад 300 сая төгрөг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-01-16 12:48:03

Чойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын 2, 3-р багийн Лхамжавын гудамжны замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил ноднин жилээс эхэлсэн. Зам тавих явцад хуучнаар Тээврийн товчоо орчмын 34 айлын эзэмшил газар давхацсантай холбоотойгоор нэг эгнээг бүрэн дуусгаагүй байгаа юм. Тиймээс 2025 оны аймгийн төсөвт дээрх айлуудтай тохиролцох, газар чөлөөлөх нөхөн олговорт 300 сая төгрөгийг төсөвлөсөн гэж Дорнод аймгийн Ерөнхий архитектор А.Түмэнжаргал ярив. 


Дээрх айлуудаас нийт нэг тэрбум гаруй төгрөгийн хүсэлт ирүүлсэн учир үнэлгээний мэргэжлийн компанитай хамтран ажиллаж, юун түрүүнд авто замын зорчих хэсэгт орсон газрыг чөлөөлөхөөр ажиллаж байна. 


Энэхүү дөрвөн эгнээ зам 2.8 км урт бөгөөд энэ онд хоёр талаар нь явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн зам хийх ажлыг "Чандмань тал" ХХК гүйцэтгэнэ. 

Related news