ДОРНОД: “Цагаан сар угтах баяр” 18 дахь жилдээ

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2025-01-22 19:10:24

Чойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Энэ өдрүүдэд Чойбалсан хотноо хөрш зэргэлдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган аймгийн төлөөлөгчид “Цагаан сар угтах баяр”-т оролцож байна.


Энэ жилийн цагаан сар угтах баярын хүрээнд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, үндэсний спортын бэсрэг үзүүлбэр, Дорнод аймгийн Хөгжимт драмын театр, Шинэ Барга баруун хошууны “Улаан мөчир” чуулгын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болж байгаа юм.