ДОРНОГОВЬ: Нийт нутгаар цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-01-24 13:39:29

Сайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээс харахад энэ сарын 25-26-нд буюу ирэх амралтын өдрүүдэд нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх нь.


Нэгдүгээр сарын 25-нд нийт нутгаар, 26-нд зарим газраар цас орох бол бусад хугацаанд цас орохгүй. Хугацааны эхэнд цаг агаар тогтуун, салхи секундэд 4-9 метр байна. Амралтын өдрүүдэд секундэд 8-13 метр, нутгийн өмнөд хэсгээр зарим үед ширүүсч, цасан шуурга шуурна. Шөнөдөө -11-16 хэм, өдөртөө 0-5  хэм хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр 0+2 хэм дулаан байна.

Related news