ДОРНОД: Өнөө шөнө болон маргааш цасан шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Өнөө шөнө болон маргааш өдөр Дорнод аймгийн нутгийн зүүн хагаст цас орж шууран, хүйтний эрч чангарахыг УЦУОШТ-өөс анхаарууллаа.
Энэ үеэр салхи баруун хойноос секундэд 4-9 м/с, зарим нутгаар 11-13 м/с хүрч ширүүсэж, хүйтний эрч чангарна. Чойбалсан хот орчмоор цас орохгүй, өдөртөө -15-17 градус хүйтэн байна.
Өчигдрийн шуурганаар ихэнх нутгаар 0.4-6 мм, өнгөрсөн шөнө 0.0-1.0 мм цас орсон бол өнөө өглөөний ажиглалтын мэдээгээр Халх голын сав нутгаар 8-10 см, бусад нутгаар 1-5 см цасан бүрхүүл тогтжээ.