Хятадад богино долгионы хүчирхэг зэвсэг бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2025-01-29 17:09:55

НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 29 /The Defense Post/. Богино долгионы хүчирхэг зэвсэг зохион бүтээх ажилд Хятадын эрдэмтэд ахиц дэвшил гаргасан тухай “The Defense Post” сонинд тус улсын хэвлэлүүдийн мэдээллийг эш татан бичжээ. 


«Хар салхи-3000» (HPM3000)  гэдэг нэртэй богино долгионы зэвсэг нь хамгийн дээд тал нь 80 000 вольтын цахилгаан соронзон импульс үүсгэж, янз бүрийн төрлийн нисгэгчгүй онгоц зэрэг дайсны электрон зэвсгийн системийг ажиллагаагүй болгодог байна.


“North Industries Group” компанид зохион бүтээсэн энэхүү систем нь туршилтын үеэр 5000 гаруй вольтын хүчин чадалтай импульс үүсгэж, ачааллыг дааж чадсан байна. Уг систем зургаан километрийн зайд байгаа байг илрүүлэх чадалтай ажээ. 


“Хар салхи-3000” нь богино долгионы зуухтай төстэй зарчмаар ажилладаг бөгөөд онилсон байд цахилгаан соронзон цохилт өгөхийн тулд хүчтэй богино долгионы цацраг ялгаруулж, тэдгээрийн электрон эд ангиуд, удирдлагын блокуудыг агшин зуурт шатаадаг байна. 

Related news