“In da house-3: Korea” кинонд тоглосон БНСУ-ын жүжигчид Монголд ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2025-01-30 09:34:09

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран зохион бүтээсэн “In da house-3: Korea” кино гуравдугар сарын 6-наас кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болно.


Эл бүтээлд өмнөх хоёр ангид тоглосон жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нарын уран бүтээлчдээс гадна Солонгосын А зэрэглэлийн жүжигчид Ги Жү Бун, Юн Жэ Мүн нарын алдартай уран бүтээлчид дүр бүтээсэн юм. Киноны нээлтэд оролцохоор БНСУ-ын уран бүтээлчид Монголд хүрэлцэн ирэх аж.


“In da house” адал явдалт, инээдмийн уран сайхны киног 2021 онд үзэгчдэд хүргэж байв. Уг киноны үйл явдал Эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хууль бус гэмт бүлэглэлийн ардаас мөрдөх явцдаа өнгөлөн далдлалт хийж цуйвангийн газар ажиллуулж эхэлснээр өрнөж эхэлдэг.

Эл киноны уран бүтээлчид 2022 онд найруулагч Ц.Амартүвшиний найруулгаар “In da house: Come back” киног үргэлжлүүлэн бүтээж, олонд хүргэсэн юм.

Түүнчлэн “In da house-3: Korea” уран бүтээлийг БНСУ-ын CGV сүлжээ кинотеатруудад гаргахаар болжээ.



Related news