Азийн өвлийн наадмын галт бамбарыг буухиаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТХАРБИН, 2025 оны хоёрдугаар сарын 4 /Xinhua/. Азийн өвлийн IX наадмын галт бамбарыг даваа гарагт БНХАУ-ын Харбин хотноо 120 хүн буухиалжээ.
Нийт 11 км үргэлжилсэн буухиа 100 гаруй жилийн түүхтэй Харбины төв гудамж, хотын дундуур урсдаг Сонхуа гол зэрэг хэд хэдэн дурсгалт газрыг хамран явагдлаа. Харбин хот өмнө нь 1996 онд Азийн өвлийн III наадмыг зохион байгуулсан нь Хятад улсад болсон анхны наадам юм.
Галт бамбарын
буухиаг үзэгчдийн дунд Азийн өвлийн III, IX наадамд мөсөн талбайг хариуцан ажиллаж буй 54 настай Ван Лэхуй байлаа. Тэрбээр өнгөрсөн 29 жилийн
хугацаанд дэд бүтэц, барилга байгууламж мэдэгдэхүйц сайжирч, өвлийн спортын
хөгжил шинэ өндөрлөгт хүрснийг
онцлоод, Харбин хот дэлхийн хэмжээнд нэр хүнд нь өсөн нэмэгдэж буй орчин үеийн хот болж байгааг дурджээ.
Азийн Олимпын зөвлөлийн ерөнхий захирлын
үүрэг гүйцэтгэгч Винод Кумар Тивари удахгүй болох наадмын талаар хэлэхдээ “Бид маш их баяртай, сэтгэл хангалуун байна. Зохион
байгуулах хороонд наадамд
бэлтгэхэд ердөө ганцхан жилийн хугацаа байсан. Тэд гайхалтай ажиллалаа” гэв.
Олон улсын Олимпын
хорооны гишүүн, Харбины наадмын бамбарыг буухиалагч Юй Зайкин хэлэхдээ, Хятадад өмнө нь зохион байгуулагдаж байсан тэмцээн уралдаануудын нөлөөг онцлон
тэмдэглэжээ. “Бээжин-2022”
өвлийн Олимп Хятадад өвлийн
спортоор сонирхон хичээллэгчдийн
тоо нэмэгдэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн. Харбины Азийн өвлийн наадам
нь өвлийн спортыг сурталчлах, тамирчид, сонирхогчдын авъяас чадварыг хөгжүүлэхэд тус дөхөм болж, соёл, нийгэм, спортын өнө удаан үргэлжлэх өвийг үлдээх болно гэж тэрбээр хэллээ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, Азийн өвлийн IX наадам нь төлөөлөгчид,
тамирчдын тоогоор түүхэн дэх хамгийн том наадам болно. Наадмын нээлтийн ёслол баасан
гарагт Харбины Олон улсын
хурал, үзэсгэлэн, спортын төвд болно.