NBA-гийн долоо хоногийн шилдэг тоглогчид тодорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 4 /RIA Novosti/. Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) ээлжит улирлын сүүлийн 15 дахь долоо хоногийн шилдэг тоглогчоор “Лос- Анжелес Лэйкерс” багийн Леброн Жэймс, “Кливлэнд Кавальерс” багийн Донован Митчелл нар тодорлоо.
Леброн Жеймс Баруун бүсийн шилдэг тоглогч болсон байна. Тэрбээр багийнхаа бүрэлдэхүүнд долоо хоногт болсон дөрвөн тоглолтын гуравт нь хожиж, нэг тоглолтод дунджаар 27.5 оноо авч, 10 удаа оновчтой дамжуулсан бол самбараас дунджаар 7.3 удаа бөмбөг авчээ.
Тэгвэл Донован Митчелл долоо хоногийн дөрвөн тоглолтод бүгдэд нь хожиж, нэг тоглолтод дунджаар 22,8 оноо авч, 6 удаа оновчтой дамжуулснаар Зүүн бүсийн шилдэг тоглогч болсон байна.