ХӨВСГӨЛ: "Хөх сувд” мөсний баярын эргэн тойронд...

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2025-02-18 19:20:08

Хатгал, 2025 оны  хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр өнөөдөр 6 дахь өдрөө мөсөн шагайн харваа, мөс мөргөлдүүлэх, сээр шалгах наадмаар үргэлжилж байна.


Мөсний баярыг зорин ирж буй хүн бүрд үндэсний хувцсаа өмсөж хэвшүүлэх, хэрэглээ болгох, соёлын үнэт зүйлээ хадгалж хамгаалах, өв соёлоо уламжлуулах зорилгоор  “Үндэсний хувцас үндэсний брэнд” уриан дор зохион байгуулж байна.


Мөсний баярыг зорин ирсэн хүн бүр үндэсний хувцсаараа гоёж ирсэн нь онцлог байна.