Чингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг усанд сэлэлтийн суурь мэдлэгтэй болгох зорилгоор энэхүү спортын анхан шатны сургалтад хамруулж, тус дүүргийн спорт хорооны бассейнд үнэ төлбөргүй хичээллүүлж эхэлсэн байна.
Энэ хүрээнд эхний ээлжид нийт 19 сургуулийн дунд ангийн 800 хүүхдийг хамруулжээ. Тэгвэл есдүгээр сараас дараагийн ээлжийн 800 хүүхдийг хамруулахаар төлөвлөсөн аж. Усан спортын анхан шатны сургалтыг эхлэхээс өмнө сурагчдад танхимаар онолын мэдлэг өгч, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулжээ.
Түүнчлэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор тухайн ээлжийн сургуулийн биеийн тамирын багш нарыг дадлагажуулах сургалтад хамруулаад байгаа юм.
Related news

President of Mongolia Khurelsukh Ukhnaa Congratulates Honored Athlete of Mongolia Tsendbaatar
4 days

President of Mongolia Khurelsukh Ukhnaa Congratulates Honored Athlete of Mongolia Tsendbaatar
5 days